Publications

Монголын Эдийн Засгийн Эмзэг байдлын үнэлгээ

Зохиогч: Д.Ган-Очир

Хэвлэн нийтэлсэн:

Хэл:

Түлхүүр үгс:

Огноо: 2012-06-06

Дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдал өндөр байгаа өнөө үед дотоод эдийн засгийн эмзэг байдлын үнэлгээг тогтмол хийж, эдийн засгийн дархлааг сайжруулах шаардлага тулгарч байна. Монголын эдийн засгийн хувьд гадаад шоконд өртөх, мөнгө болон валютын ханшийн эмзэг байдал өндөр, харин төсвийн, санхүүгийн салбарын болон нийгмийн эмзэг байдал дунд ангилалд байна. Гадаад худалдааны болон төсвийн голланд өвчин нь гадаад шокын дотоод эдийн засагт дамжих гол суваг болж байна. Түүнчлэн хөрөнгийн цэвэр дотогшлох урсгал буурахын хэрээр санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдаж байгаа бол хэт үнэлэгдсэн төгрөгийн ханш, төсвийн тэлэлт нь импортыг урамшуулж, гадаад шоконд өртөх эмзэг байдлыг нэмэгдүүлж байна. Харин ядуурлын түвшин, орлогын тэгш бус байдал өндөр байгаа нь эдийн засгийн эмзэг байдлын үр дагавар төдийгүй, шалтгаан нь болж байна. Иймд макро эдийн засгийн тогтвортой байдлын хамгаалах, зах зээлийн үр ашгийн сайжруулах, сайн засаглалын төлөвшүүлэх, нийгмийн хөгжлийг хангах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Хуваалцах: Share Twitt Share

Шинэ мэдээ, мэдээлэл

Манай харилцагчид