Publications

Тэгш бус байдлыг арилгах нь: Яагаад удирдлагын асуудал чухал вэ?

Зохиогч: United Nations Educational, Scientific and Cultural Organization

Хэвлэн нийтэлсэн: United Nations Educational, Scientific and Cultural Organization

Хэл:

Түлхүүр үгс:

Огноо: 2017-02-03

Олон улсын хамтын нийгэмлэг 2000 онд Дакар хотноо үүрэг амлалт авсан тэр цагаас хойш БНБ-ын зарим асуудлаар тэмдэглүүштэй ололтууд гарсаар байна. Дэлхийн нэн ядуу зарим оронд улс төрийн манлайлал болон практик үйл ажиллагаа нь өөрчлөлт хийж байгааг харуулж чадлаа. Гэтэл хуучирсан хэвшмэл арга нь Дакарын зорилгыг бүтэлгүйтүүлэхэд хүргэж болно. Хүүхдүүдийг бага болон дараа шатны боловсролд хамруулахын тулд илүү тууштай хүчин чармайлт гаргах шаардлагатай байна. Түүнчлэн боловсролын чанар, сурлагын амжилтанд илүү анхаарах хэрэгтэй. Орлогын түвшин, хүйс, оршин суугаа газар нутгийн байршил, гарал угсаа, хэл, хөгжлийн бэрхшээл болон бусад хүчин зүйлтэй холбоотойгоор буй болж байгаа тэгш бус байдлыг арилгах талаарх Засгийн газрын идэвхгүй үйл ажиллагаа нь БНБ-ын зорилгыг амжилттай хэрэгжүүлэхэд саад болж байна. Тэгш бус байдлыг арилгахын тулд Засгийн газрууд бодлогын хүрээнд үр дүнтэй өөрчлөлт шинэчлэлт хийхгүй бол БНБ-д хүрэх амлалт бүтэлгүйтэхэд хүрнэ. Сайн засаглал нь боловсролын салбар дахь хариуцлагыг бэхжүү оролцоог нэмэгдүүлэх болон тэгш бус байдалтай тэмцэхэд чухал дэмжлэг болох учиртай. Гэтэл засаглалын шинэчлэлийн өнөөгийн хандлага нь тэгш байдалд зохих ёсоор анхаарал хандуулахгүй байна.

Хуваалцах: Share Twitt Share