ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ИНДЕКС (2015-07 САР)

2015 оны 06-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгаагаар 06-р сард 14.0 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 2.37 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -4.15 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -8.4 хувиар буурчээ.

Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь 2015 оны 7 дугаар сарын байдлаар 2,143,000 төгрөг болж өмнөх сараас 0.3%, өнгөрсөн оны мөн үеэс 4.4%-иар буурсан байна.

Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ нь 2015 оны 7 дугаар сарын байдлаар 90,838,00 төгрөг болж өмнөх сараас 1.2 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 10.2 хувиар тус тус буурсан байна.

Хуваалцах: Share Twitt Share