ХАА-Н салбарын өрсөлдөх чадвар ба орон нутгийн хүн амын амьжиргааны түвшин

Хөдөө аж ахуй бол Монголын уламжлалт эдийн засгийн салбар бөгөөд хамгийн олон хүн ажил эрхэлдэг салбар. Улс орны хүнсний аюулгүй байдал, орон нутгийн иргэдийн амьжиргаа, уур уурхайн салбараас хэт хамааралтай байдлыг бууруулах боломж, газрын нөөцийн ашиглалт зэрэг олон талын онцлогтой. Иймээс эдийн засгийн судалгааны маш өргөн талбар юм.

Энэ судалгаагаар бид юуны өмнө эдийн засгийн өсөлт огцом өөрчлөгдөж буй сүүлийн жилүүдэд манай улсын хөдөө аж ахуйн салбарын дотоодын болон дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж ямар байгааг тодрууллаа. Үүний тулд газар тариалан, мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн тус бүрийн зах зээлийн нөхцөл байдал, гадаад зах зээл дэх далд өрсөлдөх чадвар буюу экспортын давуу тал, тэдгээрийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж зэргийг авч үзсэн. Дараа нь хөдөөгийн иргэдийн амьжиргааны түвшинг тэдний орлого, малын тоо, хөдөө аж ахуйн салбарт оруулж буй хөрөнгө оруулалт, иргэдэд олгож буй зээл, малын гаралтай түүхий эдийн үнэ зэрэгтэй холбон судалсан.

Судалгааны үр дүнгүүдэд үндэслээд хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх боломжийн талаар санал дэвшүүлэв.

Хуваалцах: Share Twitt Share