Судалгаанууд

Монголын эдийн засгийн динамик CGE Загвар: ОУВС-ийн төсөөлөлд учрах эрсдэлийн шинжилгээ

Зохиогч: Г.Рагчаасүрэн, Б. Цолмон, Ц.Оюунзул, Б.Нямбаатар, Ц.Оюунзул, Д.Өнөржаргал

Хэвлэн нийтэлсэн: Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн

Хэл:

Түлхүүр үгс: Тооцоолох ерөнхий тэнцвэрийн загвар, Нийгмийн тооцооллын матриц, ОУВС-ийн ӨСХ-ийн хөтөлбөр, эрсдэлийн үнэлгээ

Огноо:

Энэхүү судалгааг Эдийн засгийн бодлогын хамтын ажиллагааны байгууллага (Partnership for Economic Policy)-ын санхүүгийн болон аргазүйн дэмжлэгтэйгээр ЭЗСЭШХ болон Гэрэгэ Партнерс компанийн судлаачид хамтран гүйцэтгэв.

Тус судалгаагаар Монголын эдийн засгийн олон салбарт динамик CGE загварыг ашиглан эдийн засагт үүсэж болзошгүй гурван томоохон эрсдэлийн 2018-2025 оны нөлөөллийг үнэлсэн.

Судалгааны баг “Институцийг чадавхжуулах төсөл”-ийн хүрээнд PEP-1-t загварыг Монголын эдийн засгийн нөхцөлд тохируулан боловсруулж, ОУВС-ийн өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр (ӨСХ)-ийн нөлөөг агуулсан Монголын эдийн засгийн урт хугацааны суурь төсөөллийг боловсруулсан. Судалгааны суурь тоон мэдээллээр Монголын 2014 оны Нийгмийн тооцооллын хүснэгт (НТХ) болон ОУВС-ийн макро-эдийн засгийн төсөөллийн тоо мэдээллийг ашигласан. Загварын суурь төсөөллийг ОУВС-ийн 4-р тайланд тусгасан макро-эдийн засгийн төсөөлөлтэй яг ижил байхаар загварт оруулсан. Энэхүү төсөөллийг ОУВС болон Засгийн газар хамтран боловсруулсан тул загварын найдвартай суурь хувилбар болно гэж үзэв. Мөн суурь төсөөлөлд Оюу толгой (ОТ)-н далд уурхайн хөрөнгө оруулалт болон үйлдвэрлэл төлөвлөгөөний дагуу явах ба нүүрсний үнэ Дэлхийн банкны таамаглалыг дагана гэж үзсэн.

Хуваалцах: Share Twitt Share