Энэхүү судалгааны ажлын хүрээнд сүүлийн жилүүдэд боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг хөндсөн. Судалгааны аргачлал, арга зүйн хувьд судалгааны баг боловсролын салбарын зардлын тоон мэдээллийн шинжилгээ, сонгосон ЕБС–ууд дээр хийсэн кейс судалгаа, орон нутгийн боловсролын салбарын төсөвлөлтийн үйл явцад оролцох иргэдийн оролцооны талаар холбогдох мэргэжилтнүүдтэй хийсэн ярилцлага, хоёрдогч эх үүсвэр буюу бичиг баримт судлалын зэрэг аргуудыг ашигласан. |