Гүйцэтгэсэн судалгааны ажлууд

Монгол дахь шилжих хөдөлгөөн

Зохиогч: Цогтсайханы Болормаа

Хэвлэн нийтэлсэн: Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн

Хэл:

Түлхүүр үгс:

Огноо: 2012-11-01

Уул уурхайн хэд хэдэн томоохон төслүүд, түүнтэй холбоотой дэд бүтцийг хөгжүүлснээр ирэх жилүүдэд бүс нутгийн шилжилт хөдөлгөөнд ихээхэн нөлөө үзүүлж болзошгүй байна. Тиймээс шилжих хөдөлгөөний одоогийн нөхцөл байдал, бүс нутгийн нийгэм эдийн засаг дах шилжих хөдөлгөөний нөлөөлөл болон шилжин суурьшигчийн амьжиргааны түвшин суурин иргэдийнхээс хэр ялгаатай байгаа талаарх үнэлгээг хийх шаардлагатай.

Энэхүү судалгаагаар дараах асуудлуудад анхаарал хандуулахыг зорьсон. Үүнд:

  • Шилжих хөдөлгөөний хөгжлийн хамгийн сүүлийн үеийн тоо мэдээлэлд шинжилгээ хийх
  • Монголын бүс нутгууд дахь хүн амын болон ажиллах хүчний буруу хуваарилалтыг үнэлэх, тэр дундаа шилжин суурьшигч болон суурин иргэдийн амьжиргааны түвшин дэх шилжих хөдөлгөөний нөлөөг тооцох,
  • Одоогийн шилжин суурьшилтын чиг хандлага нь Монгол улсын хөгжлийн урт хугацааны хэрэгцээг хангаж байгаа эсэх болон нийслэлийн хяналтгүй өргөжилт, орон нутгийн хүн амын бууралт зэрэг нийгэм, эдийн засгийн тэнцвэргүй байдлыг улам хүндрүүлж байгаа эсэх талаар дүгнэлт өгөх,
  • Одоогийн хэрэгжиж буй шилжих хөдөлгөөний бодлого төлөвлөлт болон тэдгээрийн үр ашигтай байдлыг үнэлж дүгнэх,
  • Шилжин суурьшигч болон суурин иргэдийн амьжиргааг сайжруулах боломжтой ирээдүйн бодлого төлөвлөлтийн талаар хэлэлцэх,
Хуваалцах: Share Twitt Share