Гүйцэтгэсэн судалгааны ажлууд

Хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлтийн шинжилгээ

Зохиогч: Батчулууны Алтанцэцэг, Далхжавын Баярмаа

Хэвлэн нийтэлсэн: Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн

Хэл:

Түлхүүр үгс:

Огноо: 2012-11-01

Энэхүү судалгааг Дэлхийн Банкны захиалгаар гүйцэтгэсэн. Монгол дахь хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтийг судлахын тулд хувь хүний түвшин дэх нөлөө болон нийт зах зээлийн гажуудлыг авч үзсэн.

Манай улс нь ажиллах хүчний нөөц харьцангуй багатай. Ажиллах хүчний хомсдолтой байдал нь бодит цалингийн өсөлтийг бий болгох ба цаашилбал энэ нь “Голланд өвчин”-ий нөлөөнөөс зайлсхийхэд тулгарах сорилтуудыг нэг болж болзошгүй юм. Сүүлийн үеийн тоо баримтуудаас ажиллах хүчний оролцооны түвшин буурч байгааг харж болно.

Энэхүү судалгаагаар дараах асуудлуудад хариулт өгөхийг зорилоо.

  • Ажиллах хүчний оролцооны түвшин яагаад буурч байна вэ?
  • Ойрын ирээдүйд хөдөлмөр эрхлэлтийн оролцооны түвшний динамик ямар байхаар хүлээгдэж байна вэ?
  • Монгол дахь ажилгүйдэл болон ажиллах хүчний оролцооны түвшин хооронд ямар хамааралтай вэ?
  • Хөдөлмөрийн нийлүүлэлт болон эрэлтийн үл нийцэл Монголд хэр байна вэ?
  • Техник, мэргэжлийн сургалтын хөтөлбөр зэрэг хөдөлмөрийн зах зээл дэх өнөөгийн бодлогуудын үнэлгээ.
Хуваалцах: Share Twitt Share