Гүйцэтгэсэн судалгааны ажлууд

Өрхүүдийн Эрсдэлийн Симуляцийн Судалгаа

Зохиогч: Баяржаргалын Ариун-Эрдэнэ, Доожавын Ган-Очир

Хэвлэн нийтэлсэн: Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн

Хэл: Англи

Түлхүүр үгс: Стресс тест, өрхийн өр, өрхийн түүвэр судалгаа, Монгол

Огноо: 2017-11-01

Энэхүү судалгаа нь Монгол Улсын өрхүүдийн эрсдэлийг симуляци хийж үнэллээ.

Энэхүү үнэлгээнд Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа (ӨНЭЗС)-г ашиглаж, макро эдийн засгийн шокуудад өрхийн санхүүгийн нөхцөл байдал хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг шинжиллээ. Загварын үр дүнгээс танилцуулбал, өрхүүд зээлийн хүү, ХҮИ, хөрөнгийн үнэ болон ажилгүйдэлтэй холбоотой шокуудад харьцангуй эмзэг байна. Түүнчлэн, өрхийн зээлээ эргэн төлөхгүй байх магадлалын өсөлтөд зээлийн хүү болон ХҮИ чухал нөлөөг үзүүлэх ажээ.

Дээрх үр дүн нь өрхийн зээлийн огцом өсөлтөөс үүдэн өрхийн санхүүгийн эмзэг байдал нэмэгдэж байгааг илтгэнэ. Энэхүү судалгаа нь дараагийн удаа Монгол Улсын банкны секторт хийх эрсдэлийн үнэлгээний суурь загвар болох боломжтойгоороо мөн онцлогтой. 

Судалгааг доорх холбоосоор орж үзнэ үү.

Холбоос...

Хуваалцах: Share Twitt Share