Гүйцэтгэсэн судалгааны ажлууд

Төсвийн орлогын удирдлага

Зохиогч: Батдэлгэрийн Түвшинтөгс, Лханаажавын Эсмэдэх, Баяржаргалын Мөнх-Ирээдүй, Бэгзийн Дэлгэрмаа

Хэвлэн нийтэлсэн: Эдийн Засгийн Судалгаа, Эрдэм Шинжилгээний Хүрээлэн

Хэл: Монгол

Түлхүүр үгс: Төсвийн тогтвортой байдлын хууль, төсвийн тогтворжуулалтын сан, төсвийн дүрмүүд

Огноо: 2017-11-28

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын санхүүжилтээр гүйцэтгэсэн энэхүү судалгааны гол зорилго нь Төсвийн тогтвортой байдлын хуулийн эдийн засагт үзүүлэх нөлөөг үнэлэхэд чиглэнэ. 2010 онд Улсын Их Хурлаар батлагдсан уг хууль 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Төсвийн тогворжуулалтын сан 2011 онд байгуулагдсан. Уг сангийн зорилго нь түүхий эдийн үнийн өөрчлөлтөөс үүдсэн эдийн засгийн савлагааг бууруулж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихэд чиглэнэ.

Гэвч хоёр жил мөрдсөний дараа эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор УИХ уг хуулийн үйлчлэлийг хойшлуулсан. Тогтворжуулалтын санд хуримтлал үүсгэж чадаагүй байсан учраас сүүлийн жилүүдэд төсвийн алдагдал үргэлжилж, улсын өр ихээхэн өссөн. 2016 оны эцэст улсын өр ДНБ-ий 80 хувьд хүрч, Засгийн газар төсвийн орлогын 20 хувийг зөвхөн улсын өрийн хүү төлөхөд зарцуулсан юм.

Хуваалцах: Share Twitt Share