Энэ судалгаагаар Засгийн газар, бусад төрийн бус байгууллагын хэрэгжүүлж буй уул уурхайн бус экспортыг дэмжихэд чиглэсэн бодлогуудын хэрэгжилт, нөлөөллийг авч үзсэн. Судалгааны хүрээнд экспортыг дэмжихэд чиглэсэн институцийн зохион байгуулалт, үйл ажиллагаа болон бодлогын баримт бичгүүдийг шинжилж, экспортыг дэмжих бодлогын үр нөлөөг салбарын болон үндэсний түвшинд үнэлсэн.
Судалгаагаар Бела Балассагийн боловсруулсан “Илэрсэн харьцангуй давуу тал”-ын аргыг (1965) ашиглан Монголын уул уурхайн бус бүтээгдэхүүнүүдийг үнэлэхэд ноос ноолуур, нэхмэл болон арьс ширэн эдлэл зэрэг бүтээгдэхүүн харьцангуй давуу талтай байв.
Мөн Андерсон, Викүүп нарын боловсруулсан “Даацтай таталцлын загвар” (2003)-ыг ашиглан манай улстай худалдаа хийдэг 35 түнш орны 7 жилийн панел тоон өгөгдлийг ашиглан Засгийн газрын уул уурхайн бус экспортыг дэмжих бодлогын нөлөөг үнэлэв.