Гүйцэтгэсэн судалгааны ажлууд

Хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээний судалгаа

Зохиогч: Батдэлгэрийн Түвшинтөгс, Загдбазарын Манлайбаатар, Цэрэндоржийн Оюунзул, Түвшинтөгсийн Дөлгөөн, Дэлгэрчулууны Анхбаяр

Хэвлэн нийтэлсэн: Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн

Хэл:

Түлхүүр үгс: хүнсний ногооны үнэ цэнийн сүлжээ, хүнсний ногоо боловсруулах үйлдвэрлэл

Огноо: 2018-12-05

 

Японы ЖАЙКА байгууллагын захиалгаар гүйцэтгэсэн энэ судалгаа нь Монголын хүнсний ногооны салбарын үйлдвэрлэл, түгээлт, борлуулалтын өнөөгийн байдал, хүндрэлүүдийг тодруулах, үүнд үндэслэн салбарын нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулахад шаардлагатай суурь мэдээлэл бэлтгэх зорилготой байсан. Тус судалгаа нь хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэл, өрхийн тариалалт, импорт, хэрэглээ, хэрэглэгчийн хандлага, хүнсний ногооны үнэ цэнийн сүлжээ, үнэ бүрдэлт, хүнсний ногооны түгээлт, нийтийн хоолны болон хүнсний ногоо боловсруулах үйлдвэрлэл, салбарын бодлого, тулгамдаж буй асуудал, боломжит шийдэл зэрэг хүрээг хамарсан. 

Хуваалцах: Share Twitt Share