Гүйцэтгэсэн судалгааны ажлууд

Монголын макро эдийн засгийн судалгаа

Зохиогч: Батдэлгэрийн Түвшинтөгс, Загдбазарын Манлайбаатар

Хэвлэн нийтэлсэн: Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн

Хэл:

Түлхүүр үгс: нийт нийлүүлэлт, нийт эрэлт, сангийн болон мөнгөний бодлого, төлбөрийн тэнцэл, өрийн тогтвортой байдал

Огноо: 2019-07-04

Японы ЖАЙКА байгууллагын захиалгаар гүйцэтгэсэн энэ судалгаа нь Монголын макро эдийн засгийн нөхцөл байдлыг тогтмол судалж, гарсан өөрчлөлтийн шалтгаан, цаашдын хандлагыг дүгнэх зорилготой. Судалгааны хүрээнд улирал тутмын судалгааны дэлгэрэнгүй тайлан болон, сар тутмын макро эдийн засгийн мэдээний тойм бэлтгэж, захиалагчийг мэргэжлийн түвшинд бэлтгэсэн судалгаа, мэдээллээр тогтмол хангаж ирсэн. Тус судалгаагаар макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд, эдийн засгийн салбаруудад гарч буй өөрчлөлт, нийт эрэлт, төсвийн бодлого, төлбөрийн тэнцэл, өрийн тогтвортой байдал, мөнгө санхүүтэй холбоотой асуудлуудын талаар нарийвчилсан дүн шинжилгээ хийсэн.

Хуваалцах: Share Twitt Share