Дэлхийн банкны "Тогтвортой амьжиргаа-3" төслийн захиалгаар Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-ийн жилийн гүйцэтгэлийн үнэлгээг гурав дахь жилдээ гүйцэтгэв. Үнэлгээнд Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий зэрэг 9 аймгийн 113 сумыг хамруулсан. Сумдын ОНХС-ийн 2017-2018 оны үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, ил тод байдлыг хэрхэн хангасан, төсвийг хэрхэн төлөвлөсөн, сангийн төсвийн гүйцэтгэлд хэрхэн хяналт тавьсан зэрэг шалгуураар үнэлгээг гүйцэтгэсэн.