Гүйцэтгэсэн судалгааны ажлууд

Төсвийн бодлогын индекс

Зохиогч: Загдбазарын Манлайбаатар, Түвшинтөгсийн Дөлгөөн, Баярцогтын Хорол-Эрдэнэ

Хэвлэн нийтэлсэн: Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн

Хэл: Монгол

Түлхүүр үгс: Өрийн тогтвортой байдал, төсвийн бодлогын индекс

Огноо: 2018-05-01

Энэхүү судалгааны зорилго нь төсвийн бодлогын уялдаа холбоо, чиг баримжаа өгөхөд туслах Төсвийн бодлогын индексийг боловсруулахад оршино. Төсвийн бодлогын индексээр тодорхой хугацааны өр-ДНБ-ий харьцааны төсөөлөлд суурилан зорилтот болон таамаглаж буй Засгийн газрын өрийн харьцааг харьцуулж, тухайн улсын өнөөгийн төсвийн байдлыг (fiscal stance) тодорхойлдог. Уг индекс нь Засгийн газарт эдийн засаг, төрийн секторын богино ба дунд хугацааны удирдлага, хяналтын талаар дохио өгч чадах, хэрэгтэй, хялбар хэрэгсэл юм.

Индексийг боловсруулахад боломжит тоон мэдээллийн хязгаарлагдмал, тооцооллын хялбар байдлыг харгалзан Бэйесийн VAR загварт суурилсан бөгөөд ирээдүйн төсвийн төлөвийг тодорхойлохын тулд Polito, Wickens (2006) нарын судалгааны аргачлалыг ашигласан.

Хуваалцах: Share Twitt Share