Гүйцэтгэсэн судалгааны ажлууд

АМНАТ-ийн зохицуулалтын олон улсын ба дотоодын туршлагын судалгаа

Зохиогч: Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн

Хэвлэн нийтэлсэн: Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн

Хэл: Монгол

Түлхүүр үгс:

Огноо: 2023-01-16

Энэ судалгааг “Монгол нүүрс ассоциаци”-ийн захиалгаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон нүүрс экспортлогч компаниудын дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэв. Ковид-19 цар тахлын хүндрэлтэй зэрэгцэн ЗГ-ын 2021 оны 174-р тогтоолоор экспортын нүүрсний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) ногдуулах борлуулалтын үнэлгээг жишиг үнэд суурилан тооцох болсноос үүдэн нүүрс экспортлогчид хэт өндөр АМНАТ төлөх асуудал үүссэн. Үүнтэй холбоотойгоор энэ судалгаанд уул уурхайн салбарт АМНАТ ногдуулах олон улсын ба дотоодын туршлагыг харьцуулж, АМНАТ-ийн зохицуулалттай холбоотой үүсээд байгаа асуудлыг нарийвчлан судалж, санал зөвлөмж дэвшүүлэхийг зорьсон.

АМНАТ-ийн зохицуулалтын талаарх олон улсын туршлагыг Австрали, Индонези, ОХУ, БНХАУ-ын жишээн дээр авч үзсэн. Харин АМНАТ-ийн зохицуулалтын дотоодын туршлагыг уул уурхайн салбарын тоон мэдээлэл, бодлогын болон судалгааны баримт бичгийн хүрээнд шинжилж, АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг жишиг үнэд суурилан тооцох аргачлалтай холбоотой асуудлыг нарийвчлан судалсан.

Хуваалцах: Share Twitt Share