Энэ судалгаа нь Монгол дахь хүлэмжийн ногооны зах зээлийн динамикийг ойлгох, хүлэмжийн салбарын тогтвортой өсөлтийг хангахад шаардлагатай хүчин зүйлсийг тодорхойлж, дотоодын хүлэмжийн хүчин чадал, нийлүүлэлтийн түвшинд дүн шинжилгээ хийхийг зорьсон. Судалгаанд хөдөө аж ахуйн салбарын статистик мэдээлэл, хүлэмжийн аж ахуй эрхлэгчидтэй хийсэн ярилцлага, Үндэсний статистикийн хорооны жил бүр гүйцэтгэдэг Өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны анхдагч тоон мэдээллийг ашиглав. Энэ тайланд хүлэмжийн ногооны эрэлт, нийлүүлэлтийн харьцаа, зах зээл дээрх үнийн хэлбэлзлийн асуудал, хүлэмжийн аж ахуйн эрхлэгчдийн өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй асуудал, хүлэмжийн аж ахуйн эдийн засгийн үр өгөөж, ашигт ажиллагаа зэргийг хамруулав.
mn
en