Энэ судалгаанд Монгол Улсын барилгын материалын зах зээл дэх нийлүүлэлт, эрэлтийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, үйлдвэрлэгчдийн тулгамдаж буй гол сорилтуудыг тодорхойлон, салбарын хөгжлийг дэмжих бодлогын зөвлөмжүүдийг санал болгов. Судалгаанд барилгын материалын дотоодын үйлдвэрлэл болон импортын харьцуулсан шинжилгээ хийж, үйлдвэрүүдийн хүчин чадлын ашиглалтын түвшнийг үнэлсэн. Мөн барилгын материалын салбарт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрүүдийн нөхцөл байдал, ирээдүйн эрэлт хэрэгцээний чиг хандлагыг судалсан. Үүнээс гадна, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжихтэй холбоотой одоо мөрдөгдөж буй бодлогын тоймыг гаргаж, салбарын үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын зөвлөмж дэвшүүлэв.
mn
en