Гүйцэтгэсэн судалгааны ажлууд

Шинэ сэргэлтийн бодлого ба хувийн секторын хүлээлт

Зохиогч: З. Манлайбаатар, Д. Оюунтөгс, У. Энхсайхан, С. Отгонбат

Хэвлэн нийтэлсэн: Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн

Хэл: Монгол

Түлхүүр үгс: Шинэ сэргэлтийн бодлого, хувийн сектор, эрчим хүч, хилийн боомт, аж үйлдвэр, хот хөдөө, ногоон хөгжил, төрийн бүтээмж, Монгол Улс

Огноо: 2022-07-25

“Цар тахлын үеийн эдийн засгийн бодлого: Өнгөрсөн ба ирээдүй” төслийг USAID-ын санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн захиалгаар 2022 оны 5-р сараас 9-р сарын хугацаанд хэрэгжүүлэв. Төслийн хүрээнд гурван цуврал сэдвээр судалгаа хийж, сэдэв тус бүр дээр хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Энэхүү хоёр дахь судалгаагаар бид УИХ-аас 2021 оны 12-р сард баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үндэслэл, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээ, цаашид анхаарах асуудлын талаарх тоймыг хүргэсэн.

Хуваалцах: Share Twitt Share

Шинэ мэдээ, мэдээлэл

Манай харилцагчид