Энэхүү төслийг USAID-ын санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн захиалгаар 2022 оны 5-р сараас 9-р сарын хугацаанд хэрэгжүүлэв. Төслийн хүрээнд гурван цуврал сэдвээр судалгаа хийж, сэдэв тус бүр дээр хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Энэ төслийн хүрээнд гүйцэтгэсэн гурав дахь судалгаа нь “Цар тахлын үеийн ЖДҮ-ийн салбарын бодлого: Олон улсын туршлага” сэдэвтэй. Тус судалгаа нь цар тахлын хүндрэлтэй үед бусад улс орон, олон улсын донор байгууллагууд хувийн хэвшлийн үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлээр ямар арга хэмжээ авсан, үүнээс ямар сургамж авч болохыг тодруулахыг зорьсон.
mn
en