ERI Одоо хийгдэж байгаа судалгаа

Гадаадын шууд хөрөнгө оруулалт: харьцуулсан судалгаа

Зохиогч: З. Манлайбаатар, Т. Дөлгөөн

Хэвлэн нийтэлсэн: Эдийн Засгийн Судалгаа, Эрдэм Шинжилгээний Хүрээлэн

Хэл:

Түлхүүр үгс: Гадаадын шууд хөрөнгө оруулалт, Харьцуулсан шинжилгээ, Хөрөнгө оруулалтын орчин, Казахстан, Перу, Замби

Огноо:

Энэхүү судалгаа нь “Монгол дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал” (2017) суурь судалгааны үргэлжлэл юм. Суурь судалгаанд бид Монголын хөрөнгө оруулалтын орчныг Бизнес эрхлэхүй, Авлигын төсөөллийн индекс, Хөрөнгө оруулалтын таатай орчны индекс зэрэг үзүүлэлтүүдээр Чили улстай харьцуулан судалсан. Тэгвэл энэ удаагийн судалгаагаар манай улстай илүү төстэй Казакстан, Перу, Замби гэх улсуудыг сонгож, хөрөнгө оруулалтын орчныг харьцуулан шинжилсэн. Судалгааны баг дээрх гурван орны амжилттай хэрэгжүүлсэн бодлого, жишээ болон харьцуулсан шинжилгээний үр дүнд үндэслэн хэд хэдэн зөвлөмж боловсруулсан.

Хуваалцах: Share Twitt Share