ERI Одоо хийгдэж байгаа судалгаа

Монголын экспортын нүүрсний салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын эдийн засаг болон байгаль орчны нөлөө

Зохиогч: Г.Рагчаасүрэн ба бусад

Хэвлэн нийтэлсэн: Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн

Хэл:

Түлхүүр үгс: Тооцоолох ерөнхий тэнцвэрийн загвар, Нийгмийн тооцооллын матриц, нүүрсний салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт, хүлэмжийн хийн ялгаралт, нөлөөллийн үнэлгээ

Огноо:

Энэ судалгааг Эдийн засгийн бодлогын хамтын ажиллагааны байгууллагын (PEP) санхүүгийн болон аргазүйн дэмжлэгтэйгээр, “Институтийг чадавхжуулах төсөл”-ийн хүрээнд, Гэрэгэ Партнерс компанитай хамтран хийж гүйцэтгэв.

Энэхүү судалгаагаар PEP стандартын рекурсив динамик ерөнхий тэнцвэрийн загварыг (CGE) боловсруулж, экспортын нүүрсний салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын Монголын эдийн засагт болон байгаль орчинд үзүүлэх нөлөөг тодорхойлсон. Тус судалгааны хүрээнд Монголын нийгмийн тооцооллын матрицыг (social accounting matrix) шинээр байгуулж, загварын суурь тоон мэдээлэл болгон ашигласан. Нүүрсний салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтаар нүүрс олборлолтыг нэмэгдүүлэхээс гадна Таван толгойн ордоос Гашуунсухайт хилийн боомт хүртэл төмөр зам байгуулна гэсэн нөхцөл дэвшүүлсэн. Улмаар нүүрсний салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын эдийн засагт үзүүлэх шууд болон шууд бус нөлөөг зөвхөн макро эдийн засгийн хувьсагчид төдийгүй эдийн засгийн үйл ажиллагааны салбаруудын үзүүлэлтээр тодорхойлсон. Харин байгаль орчны нөлөөг хүлэмжийн хийн ялгаралтаар хэмжиж үнэлсэн. Судалгаанд хоёр хувилбарыг авч үзсэн бөгөөд 2014 оноос 2023 он хүртэлх 10 жилийн хугацааг хамарсан.

Хуваалцах: Share Twitt Share