Хэвлэмэл судалгаа

Өрхүүдэд учирч буй инфляцын дарамт

Зохиогч: Г.Рагчаасүрэн, Б.Цолмон

Хэвлэн нийтэлсэн: Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн

Хэл: Англи

Түлхүүр үгс: хэрэглээний үнийн индекс, хэрэглээ, бараа үйлчилгээний хэрэглээнд эзлэх хувь

Огноо: 2015-02-01

Энэхүү судалгаагаар Үндэсний статистикийн хорооны “Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа”-нд хамрагдсан өрхүүдийн тоон мэдээлэлд тулгуурлан, тэдэнд учирч буй үнийн инфляцийн нөлөөг судаллаа. Ингэхдээ стандарт аргачлал ашиглан, өрх бүрийн хувьд болон өрхийн тэнцүү 5 бүлгийн хувьд сарын, жилийн болон 2009-2012 оны өсөн нэмэгдсэн инфляцийг тооцсон.

Судалгааны үр дүнгээс үзвэл, сарын ХҮИ нь хүнсний ногоо, мах, сүү, тараг зэрэг барааны үнийн улирлын мөн чанараас шалтгаалж ихээхэн хэлбэлзэж байна. Хүнсний барааны хэрэглээний жин өндөртэй өрхүүд нь хүнсний үнийн инфляцид их өртөж байгаа бол, хүнсний хэрэглээний жин багатай өрхүүд хүнсний үнийн инфляцид бага өртөж байна. Өрхүүдийн сарын болон жилийн инфляцийн түвшин ялгаатай байгаа хэдий ч, дөрвөн жилийн туршид бий болсон үнийн ерөнхий өсөлт нь өрхийн тэнцүү 5 бүлгийн хувьд бараг ялгаагүй байна. Өрхийн тэнцүү 5 бүлгийн бодит хэрэглээ өссөн боловч тоон мэдээллийн мөн чанар нь өсөлтийн хувийг нарийн тооцоолох бололцоог хангахгүй байна.

Жич: Судалгааны тайлан зөвхөн англи хэлээр гарсан.

Хуваалцах: Share Twitt Share

Манай харилцагчид