Монгол улсын эдийн засаг сүүлийн 30 жилд хэрхэн өөрчлөгдсөнийг уг номоос унших боломжтой. Монгол улсын нийгэм, эдийн засгийн тогтолцооны шилжилт нь Зүүн Европын орнуудтай төстэй явагдаж ирсэн. Шилжилтийн эхэн үед Монгол улс эдийн засгийн томоохон хүндрэлүүдтэй нүүр тулсан хэдий ч томоохон ололт нь эдийн засаг нээлттэй болж, гадаад худалдааг чөлөөлж, бараа бүтээгдэхүүний үнийг чөлөөлснөөр үнэ, ханш эрэлт, нийлүүлэлтийн харьцаагаар тодорхойлогдох нөхцөл бүрдсэн явдал юм. Эдийн засгийн бүтцэд хувийн хэвшил голлох үүргийг гйүцэтгэдэг болсон нь эдийн засгийн тогтолцоонд гарсан томоохон эргэлт байлаа. Монгол улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд хурдацтай өссөн хэдий ч дэлхийн зах зээлийн түүхий эдийн хэлбэлзлээс улам бүр хэт хамааралтай болж, макро эдийн засгийн тогтворгүй байдалд өртөмтгийн хэвээр байна.
mn
en