Уул уурхайн олборлолт орон нутгийн өрхийн амьжиргааг дэмждэг үү?: Монгол улсын жишээ

Зохиогч: Б.Түвшинтөгс, З.Манлайбаатар

Хэвлэн нийтэлсэн: Elsevier

Баримтын хэл: Англи

Түлхүүр үгс: Эдийн засгийн хөгжил, уул уурхай, байгалийн баялаг, бүс нутгийн эдийн засгийн үйл ажиллагаа, хөдөө орон нутгийн шинжилгээ

Огноо: 2022-09-01

Байгалийн нөөцтэй байна гэдэг нь улс орны хэмжээнд заавал үр өгөөж авчирна гэсэн үг биш гэдгийг өргөн хүрээнд хүлээн зөвшөөрсөн байдаг. Харин орон нутгийн түвшинд нөхцөл байдал өөр байж болно. Энэ талаар хийгдсэн судалгаанууд сум, дүүрэг эсвэл газарзүйн хувьд ойр бүс нутаг зэрэг орон нутгийн түвшинд уул уурхайн үйл ажиллагаа нь өрхийн амьжиргаанд эерэг нөлөө үзүүлэх боломжтойг харуулдаг.
Энэхүү судалгаагаар Монгол Улсын хэмжээнд цуглуулсан өгөгдлийг ашиглан уул уурхайн үйлдвэрлэл явагддаг аймгуудад уул уурхай нь өрхийн амьжиргаанд эерэг нөлөө үзүүлж байгааг харууллаа. Үүний тулд аймгуудын уул уурхайн үйлдвэрлэлийн хэмжээнд тулгуурлан уул уурхайн үйлдвэрлэлтэй аймгуудыг тодорхойлж, уг ангилалд үндэслэн аймгийн түвшинд уул уурхайн нөлөөг үнэллээ. Судалгааны үр дүнгээс харахад энэхүү эерэг нөлөө нь зөвхөн уул уурхайн үйлдвэрлэл явагддаг аймгуудад статистикийн хувьд ач холбогдолтой бөгөөд уул уурхайн үйл ажиллагаа бүх аймгийн өрхийн амьжиргааг заавал сайжруулдаггүй болохыг харуулж байна.

Доорх линк дээр дарж судалгаатай дэлгэрэнгүй танилцана уу:

https://doi.org/10.1016/j.resourpol.2022.102794 

Хуваалцах: Share Twitt