Монгол улсад төрийн хүнд суртал болон үр ашиггүй тогтолцоо нь дотоодын жижиг, дунд үйлдвэрүүд (ЖДҮ)-ийн бизнесээ эрхлэхэд томоохон саад болж байна. Төрийн хүнд суртлаас үүдэлтэй зардлын хэмжээ жилд дунджаар 9 сая төгрөг (ойролцоогоор 4,500 ам.доллар) бөгөөд энэ нь 2016 оны байдлаар нэг компанийн жилийн дундаж орлогын ойролцоогоор 4.4 хувийг эзэлж байна. Иймд төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, холбогдох журам болон бичиг баримтын тоог бууруулах замаар дотоодын жижиг, дунд үйлдвэрүүдэд учирч буй трансакцын зардлын дарамтыг бууруулах шаардлагатай байна.
Доорх линк дээр дарж судалгаатай дэлгэрэнгүй танилцана уу:
mn
en