Өргөн утгаараа “үйл ажиллагаа эрхлэх нийгмийн зөвшөөрөл” гэдэг нь компанийн эсвэл салбарын бизнесийн стандарт практик болон үйл ажиллагааны журмыг ажилтнууд, оролцогч талууд болон олон нийт тасралтгүйгээр хүлээн зөвшөөрөхийг хэлнэ. Монгол улсын хувьд нийгмийн зөвшөөрлийг олж авах асуудал нь олон улсын түвшний адил чухал ач холбогдолтой болоод байна. Олон нийтийн болон орон нутгийн иргэдийн эсэргүүцлийн улмаас уул уурхайн зарим төслүүд хойшлогдох, тасалдах, бүр цуцлагдах хүртэл тохиолдол гарч байсан. Ийм саад бэрхшээл нь уул уурхайн компаниудад маш өндөр зардал дагуулж болзошгүй тул нийгмийн зөвшөөрлийг олж авах, хадгалж хамгаалах нь нэн чухал юм. Энэхүү судалгаанд Монгол Улсад үйл ажиллагаа явуулах нийгмийн зөвшөөрөлтэй холбоотой тохиолдлуудыг авч үзэж, бусад улс орнуудын ижил төстэй туршлагатай харьцуулсан. Тодруулбал, уг судалгаанд үйл ажиллагаа эрхлэх нийгмийн зөвшөөрлийн талаарх холбогдох судалгаануудыг тоймлон авч үзэж, олон улсын болон дотоодын амжилттай болон амжилтгүй хэрэгжсэн жишээ кейсүүдийг шинжилсэн. Судалгааны гол үр дүнгүүд нь дараах байдалтай байна:
(i) орон нутгийн иргэдийн гомдол, шаардлага нь нийгмийн зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газрыг арга хэмжээ авахад түлхэц болдог;
(ii) Монгол Улсад олон тооны уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч нийгмийн зөвшөөрлийг олж авахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлсэн компани цөөн байна;
(iii) урт хугацааны бодлогын зорилтыг хэрэгжүүлэхийн тулд оролцогч талуудын нийгмийн зөвшөөрлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, ил тод байдлыг сайжруулах, мөн уул уурхайн салбар дахь хууль тогтоомжийн хэрэгжилтийг бэхжүүлэх шаардлагатай;
(iv) Нийгмийн зөвшөөрлийн судалгааг тогтмол хийх, орон нутгийн нийгмийн хүлээн зөвшөөрлийн судалгаа хийх нь нийгмийн зөвшөөрөлтэй холбоотой болзошгүй асуудлуудыг илрүүлж, шийдвэрлэхэд тусална.
Доорх линк дээр дарж судалгаатай дэлгэрэнгүй танилцана уу:
mn
en