Энэ судалгаанд бид Монгол улсад 1940-өөд оноос хойш явагдсан үе хоорондын нийгмийн үнэмлэхүй шилжилтийн хандлага болон магадлалыг 1989, 2000, 2010, 2020 оны Хүн ам, орон сууцны тооллогын нээлттэй тоон мэдээллийг ашиглан хэмжсэн. Хэдийгээр бидний сонгосон өгөгдөл нь түүвэр сонголтын хазайлттай байх магадлалтай боловч Монгол дахь үе хоорондын шилжилтийг хэмжих өөр тоон мэдээлэл хомс байдаг. Энэ судалгаагаар манай улсад үе хоорондын үнэмлэхүй шилжилт нэмэгдэж буй нь тогтоогдлоо. Ялангуяа эмэгтэйчүүдийн дунд энэхүү өгсөх шилжилт хурдацтай явагдаж, эцэг эхээсээ илүү боловсрол эзэмшиж, илүү сайн газар ажиллах эмэгтэйчүүдийн хувь ихэссээр байна. Харин эрэгтэйчүүдийн үе хоорондын өгсөх шилжилт харьцангуй удаан нэмэгдсэн, ялангуяа 1975-1984 онд төрсөн эрэгтэйчүүдийн боловсролын үе хоорондын шилжилт зах зээлийн шилжилтийн эхний арван жилд огцом урууджээ. Энэ нь цаашдаа эрэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээл дэх өгсөх шилжилтэд сөргөөр нөлөөлсөөр байна. Хүмүүсийн хаана төрсөн нь үе хоорондын нийгмийн шилжилтэд хүчтэй нөлөөтэй байна. Тухайлбал, 1940-1960 онд нийслэл болон төвийн аймгуудад төрсөн хүмүүсийн боловсролын өгсөх шилжилт бусад газар төрсөн хүмүүсийнхээс илүү хурдтай явагдсан бол 1960 оноос хойш баруун ба хангайн бүсийн аймгуудад төрсөн хүмүүсийн боловсролын өгсөх шилжилт бусад бүсэд төрсөн үеийнхнээсээ илүү явагджээ.
Доорх линк дээр дарж судалгаатай дэлгэрэнгүй танилцана уу:
mn
en