Нүүрс эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр болж буй энэ үед нүүрсний салбарт гүнзгийрүүлсэн судалгаа хийх нь төр, хувийн хэвшлийн аль алинд нь чухал болж байна. Энэхүү судалгаанд бид Монгол Улсын коксжих нүүрсний экспортыг нарийвчилсан худалдааны өгөгдөлд үндэслэн шинжилж, гурван гол зорилгыг хэрэгжүүлсэн: (i) нүүрсний экспортын өгөгдлийг шинжлэх, бүрэн дүн шинжилгээ хийх; (ii) гол гурван хилийн боомтоор экспортлогдож буй коксжих нүүрсний нетбэк шинжилгээг гүйцэтгэх; (iii) дэд бүтцийн хөгжлийн боломжуудын талаарх мэдээллийг хүргэх.
mn
en