Гүйцэтгэсэн судалгааны ажлууд

Эрдэнэс Таван Толгойн нөлөөллийн эдийн засгийн үнэлгээ

Зохиогч: З. Манлайбаатар

Хэвлэн нийтэлсэн: Эдийн Засгийн Судалгаа, Эрдэм Шинжилгээний Хүрээлэн

Хэл: Англи

Түлхүүр үгс: Эрдэнэс Таван Толгой, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ, тооцоолох ерөнхий тэнцвэр загвар, Монгол Улс

Огноо: 2014-05-01

Энэхүү судалгаанд “Эрдэнэс Таван Толгой” төслийн Монголын эдийн засагт 2030 он хүртэл үзүүлэх урт хугацааны шууд ба шууд бус нөлөөг тооцоолсон. Таван Толгой нь дэлхийн хамгийн том коксжих нүүрсний ордуудын нэг бөгөөд ойролцоогоор 7.4 тэрбум тонн дулааны болон коксжих нүүрсний нөөцтэй, Хятадын хилээс 270 км-ийн зайд байрладаг. Судалгаанд төлөвлөгдсөн уул уурхайн үйл ажиллагаа болон түүнтэй холбогдсон дэд бүтцийн төслүүд, тухайлбал Таван Толгойг Хятадын хилтэй холбосон төмөр зам болон 450 МВт-ын цахилгаан станц зэрэг нөхцлүүдийг багтаасан. Тооцоолох ерөнхий тэнцвэр (CGE) загварыг ашиглан уул уурхай, дэд бүтцийн хөгжлийн эдийн засагт үзүүлэх нөлөөг үнэлсэн. Үр дүнгээс харахад “Эрдэнэс Таван Толгой” урт хугацаанд Монголын эдийн засгийн өсөлтөд хамгийн том хувь нэмэр оруулах төсөл болох төлөвтэй байна.

Хуваалцах: Share Twitt

Шинэ мэдээ, мэдээлэл

Манай харилцагчид