Гүйцэтгэсэн судалгааны ажлууд

5-р Цахилгааны Станцын Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөллийн үнэлгээ

Зохиогч: Д. Эрдэнэбулган

Хэвлэн нийтэлсэн: Эдийн Засгийн Судалгаа, Эрдэм Шинжилгээний Хүрээлэн

Хэл: Англи

Түлхүүр үгс: Цахилгаан станц, эрчим хүчний салбар, Монгол улс, үржүүлэгчийн нөлөө

Огноо: 2014-07-01

Монгол Улсад эрчим хүчний эрэлт 2003 оноос хойш ойролцоогоор 57 хувиар өссөн ба 2020 он хүртэл жилд дунджаар 12 хувиар өсөх төлөвтэй байгаа бөгөөд үүнд ихээхэн нөлөө үзүүлж буй хүчин зүйл нь Өмнөд Говь бүсэд төвлөрсөн уул уурхай, аж үйлдвэрийн төслүүд юм. Үүнтэй зэрэгцэн одоогийн суурилуулсан үйлдвэрлэлийн хүчин чадлын ойролцоогоор 70% нь ирэх таван жилд хуучирч ашиглах боломжгүй болох төлөвтэй байгаа нь, ялангуяа Улаанбаатар хотод эрчим хүчний хомсдол үүсэх өндөр эрсдэлтэйг харуулж байна. ДЦС V төсөл нь Улаанбаатар хотын ойрын хугацааны эрчим хүчний хангамжийн дутагдлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой боловч хэрэгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Одоогийн зохицуулалттай тарифын систем нь санхүүгийн үр ашигт хязгаарлалт тавьж, хувийн хэвшлийг эрчим хүчний салбарт орохоос татгалзуулах хандлагыг бий болгож байна. Энэхүү судалгаанд тарифын шинэчлэл нь хөрөнгө оруулалт татах, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад ач холбогдлыг онцлон тэмдэглэж байна. ДЦС V төслийн бодит ДНБ-ийн өсөлтөд үзүүлэх шууд нөлөө харьцангуй бага боловч түүний өргөн хүрээний эдийн засаг, нийгмийн ашиг тус нь онцгой бөгөөд үүнд бохирдлыг бууруулах, хөдөлмөрийн зах зээлд нөлөөлөх, үржүүлэгч нөлөөгөөр дамжуулан улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг орно.

Хуваалцах: Share Twitt

Шинэ мэдээ, мэдээлэл

Манай харилцагчид