Энэхүү судалгааны зорилго нь Монгол Улсын өндөр настны тэтгэврийн тогтолцоо нь хүн ам зүйн өөрчлөлтийн нөхцөлд хэр үр дүнтэй, санхүүгийн хувьд боломжтой эсэхийг Excel дээр суурилсан динамик загвар ашиглан үнэлэхэд оршино. Бидний дүгнэлтээр, одоогийн тогтолцоо нь зохион байгуулалтын сул талуудаас шалтгаалан санхүүгийн томоохон алдагдалд орж болзошгүй байна. Хоёр бодлогын сценарийн (тэтгэврийн насыг нэмэх, шимтгэлийн хувь хэмжээг нэмэх) симуляцийн үр дүнгээс үзэхэд, тогтолцооны санхүүгийн алдагдал улам нэмэгдэх төлөвтэй байна. Иймд Монгол улсын нөхцөлд Funded Defined Contribution тогтолцоо нь үр дүнтэй, тогтвортой тогтолцоо байхаар байна.
mn
en