Монгол Улсын эдийн засгийн өсөлт нь уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай бөгөөд түүхий эдийн үнийн хэлбэлзэл зэрэг гадаад шокод өртөмтгий. 2000 оноос хойш бүтцийн өөрчлөлт ажиглагдсан боловч уул уурхайн бус эдийн засгийн төрөлжилт хангалтгүй хэвээр байна. Энэхүү судалгаагаар үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлт, экспорт болон хөдөлмөрийн бүтээмжийн чиг хандлагыг судалсан. Мөн Монгол Улсын эдийн засагт уул уурхайн нөлөө хэт их, уул уурхайн бус экспортын төрөлжилт сул, экспортыг гол төлөв нэмүү өртөг багатай бүтээгдэхүүн бүрдүүлж байгааг онцоллоо. Судалгааны дүнгээс үзэхэд тогтвортой, уян хатан эдийн засгийн өсөлтийг хангахын тулд институтийн чадавхыг сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг дэмжих шаардлагатай байна.
mn
en