Гүйцэтгэсэн судалгааны ажлууд

Уул уурхайн салбарын нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх бодлогын зөвлөмж

Зохиогч: Ч. Хашчулуун, Б. Түвшинтөгс, З. Манлайбаатар, Д. Оюунтөгс, Т. Дөлгөөн

Хэвлэн нийтэлсэн: Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн

Хэл: Англи

Түлхүүр үгс: mining, downstream industry, project financing, feasibility, Mongolia

Огноо: 2022-04-07

Энэ судалгаа нь Монгол Улсын хүнд үйлдвэрийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлагыг тоймлон танилцуулав. Тухайлбал, энд дөрвөн гол эрдэс бүтээгдэхүүн болох нүүрс, төмрийн хүдэр, газрын тос, зэсийн салбаруудыг хамруулсан. Судалгааны хүрээнд холбогдох хөгжлийн бодлогуудыг тоймлож, уул уурхай, боловсруулах үйлдвэрийн томоохон төслүүдийн хэрэгжилтийн явцыг танилцуулсан. Үүнээс гадна, зэсийн боловсруулах үйлдвэрлэлийн салбарыг Монгол болон олон улсын түвшинд харьцуулан шинжилсэн. Улмаар хүнд үйлдвэрлэлийн салбарын тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, бодлогын зөвлөмжүүдийг дэвшүүлэв. Ингэхдээ уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэлийн хөгжих урьдач нөхцөлүүдийг авч үзсэн. Мөн зэс утас үйлдвэрлэх хийсвэр үйлдвэрийн жишээн дээр урьдчилсан ТЭЗҮ-ний жишээ загварыг боловсруулсан.

Хуваалцах: Share Twitt Share

Шинэ мэдээ, мэдээлэл

Манай харилцагчид