ERI Гүйцэтгэсэн судалгаа

Эдийн засгийг эрчимжүүлэх 10 их наядын бодлогын хувийн секторт үзүүлсэн үр нөлөө ба хэрэгжилтийн сургамж

Зохиогч: З. Манлайбаатар, Д. Оюунтөгс, У. Энхсайхан, С. Отгонбат

Хэвлэн нийтэлсэн: Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн

Баримтын хэл: Монгол

Түлхүүр үгс: Ковид-19, хувийн сектор, хариу арга хэмжээ, Монгол Улс

Огноо: 2022-08-14

USAID-ын санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн захиалгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн бодлого: Өнгөрсөн ба ирээдүй” төслийг 2022 оны 5-р сараас 9-р сарын хугацаанд хэрэгжүүлэв. Төслийн хүрээнд гурван цуврал сэдвээр судалгаа хийж, сэдэв тус бүр дээр хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Эхний судалгаа нь “Эдийн засгаа эрчимжүүлэх хөтөлбөрийн хувийн секторын үр нөлөө, сургамж” сэдэвтэй бөгөөд энд Засгийн газраас 2021 онд хэрэгжүүлсэн Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнгийн талаарх судалгаа, статистик тоон мэдээлэл, тайлангуудад тойм шинжилгээ хийсэн. 

Хуваалцах: Share Twitt