Хийгдэж буй судалгаа

Цаг агаарын эрс тэс үзэгдэл ба малчдын амьжиргаа: Монгол улсын жишээ

Зохиогч: Б.Түвшинтөгс, З.Манлайбаатар, Э.Номун, Д.Оюунтөгс

Хэвлэн нийтэлсэн: Эдийн Засгийн Судалгаа, Эрдэм Шинжилгээний Хүрээлэн

Хэл: Англи

Түлхүүр үгс: Цаг уурын шок, зуд, хөдөө орон нутгийн малчдын өрхийн амьжиргаа, Монгол улс

Огноо: 2026-01-19

Өвөл, хаврын улиралд цаг агаар хүндэрснээр мал олноор хорогдох нөхцөл бүрдэхийг зуд гэх бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Монгол улсад зудын давтамж ихсэж,  дасан зохицох, хохирлыг бууруулах оролдлого хийгдэж байгаагаас үл хамааран ихээхэн хохирол учруулсаар байна. Энэхүү судалгаагаар 2009–2023 оны аймгийн түвшний панел өгөгдлийг ашиглан хөдөө орон нутгийн малчдын өрхийн амьжиргаанд зуд хэрхэн нөлөөлснийг шинжилсэн. Шилжилт хөдөлгөөний  эндоген байдлыг тооцох зорилгоор инструмент хувьсагч ашиглан, тогтмол нөлөөний загвар үнэлсэн. Судалгаагаар 3 гол үр дүн гарсан: Зуд нь малчдын өрхийн бодит орлого, зарлагад шууд сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд мал аж ахуйн орлого хамгийн эмзэг байна. Өрхийн ялгаатай шинж чанарыг харгалзан үзэхэд, зуд нь дунд орлоготой өрхүүдэд хамгийн ихээр нөлөөлдөг ба 35-аас доош насны болон өндөр настай өрхийн тэргүүнтэй  өрхүүдийн орлого илүүтэй буурдаг байна. Малчдын өрхийн орлогын тэгш бус байдалд үзүүлэх зудын нөлөө нь тогтвортой бус байна. Эдгээр үр дүн нь цаг уурын шокод өртөх малчдын эмзэг байдал ялгаатай байгааг харуулж байгаа бөгөөд эрс тэс үзэгдлийн эдийн засгийн сөрөг үр дагаврыг бууруулахад чиглэсэн бодлогын хэрэгцээг тодотгож байна.

Доорх линк дээр дарж судалгаатай дэлгэрэнгүй танилцана уу:

http://dx.doi.org/10.2139/ssrn.6106549 

Хуваалцах: Share Twitt