ERI Хийгдэж буй судалгаа

Монгол улс дахь орлогын тэгш бус байдлын бууралт: Орлогын эх үүсвэрийн динамик шинжилгээ

Зохиогч: З. Манлайбаатар

Хэвлэн нийтэлсэн: Эдийн Засгийн Судалгаа, Эрдэм Шинжилгээний Хүрээлэн

Баримтын хэл: Англи

Түлхүүр үгс: Хөгжиж буй эдийн засаг, өрхийн орлогын бүтэц, орлогын тэгш бус байдал, орлогын эх үүсвэрийн динамик задлан шинжилгээ

Огноо: 2025-05-15

2007–2022 оны хооронд Монгол улсын Жини коэффициент 26 хувиар буурчээ. Энэхүү бууралтад эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлт болон өрхийн орлогын бүтцийн өөрчлөлт голлон нөлөөлжээ. Өрхийн судалгааны мэдээлэлд тулгуурлан орлогын эх үүсвэрийн динамик задлан шинжилгээний аргыг ашигласан энэхүү судалгаагаар тооцоолсон орон сууцны хэрэглээ болон хувиараа хөдөлмөр эрхлэлтийн орлогын эзлэх хувь болон төвлөрөл буурсан нь тэгш бус байдлыг багасгах гол хүчин зүйл байсныг тогтоов. Харин цалингийн орлогын төвлөрөл буурсан хэдий ч түүний нийт орлогод эзлэх хувь өссөн нь тэгш бус байдлыг нэмэгдүүлэх чиглэлд нөлөөлсөн байна. Уул уурхай, худалдаа, санхүүгийн салбар дахь хөдөлмөр эрхлэлтийн өсөлт, мөн  өргөн хүрээнд хэрэгжүүлсэн нийгмийн халамжийн хөтөлбөрүүд, ялангуяа хүүхдийн мөнгөн тэтгэмж, чухал үүрэг гүйцэтгэжээ. Цар тахлын үеийн мөнгөн шилжүүлгүүд нийгмийн халамжийн нөлөөг улам нэмэгдүүлсэн байна. Гэсэн хэдий ч цалингийн хүйсээрх ялгаа, бүс нутгаарх ялгаатай байдал болон малчин өрхүүдийн эмзэг байдал хэвээр байна. Судалгааны үр дүн нь баялагт түшиглэсэн хөгжиж буй эдийн засагтай орнуудад хөдөлмөрийн зах зээлийн зорилтот бодлого хэрэгжүүлэх, нийгмийн шилжүүлгийн бодлогын загварыг сайжруулах, мөн хөдөөгийн амьжиргааны тогтвортой байдлыг бэхжүүлэх бодлогын ач холбогдлыг онцолж байна.

Доорх линк дээр дарж судалгаатай дэлгэрэнгүй танилцана уу:

https://mpra.ub.uni-muenchen.de/125762/ 

Хуваалцах: Share Twitt