Дэлхийн эдийн засагт тодорхой бус байдал нэмэгдэж буй энэ үед Монгол Улсын шинэ Засгийн газар эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах хүнд сорилттой тулгарч байна. Экспортын өндөр гүйцэтгэл болон төсвийн тэлэх бодлого нь эдийн засгийн өөдрөг төлөвийг дэмжиж байгаа хэдий ч зуд зэрэг байгалийн гамшгаас шалтгаалсан хөдөө аж ахуйн салбарын огцом бууралт, ОХУ-аас хамааралтай шатахууны нийлүүлэлтийн тасалдал, БНХАУ-ын эдийн засгийн удаашрал, төсвийн зарлагын өсөлт зэрэг бүтцийн шинжтэй сорилтууд нь улс орны эдийн засгийн тэсвэртэй байдлыг сорьж байна.
mn
en