Монгол улсын эдийн засагт үзүүлэх зудын нөлөө

Зохиогч: Б.Түвшинтөгс, Э.Номун

Хэвлэн нийтэлсэн: CAREC Institute

Баримтын хэл: Англи

Түлхүүр үгс: Зуд, цаг агаарын эрс тэс үзэгдэл, хөдөө аж ахуйн салбар, Монгол

Огноо: 2026-02-24

Сүүлийн хорин жилд зудын давтамж болон эрчим нэмэгдэж, Монгол улсын мал аж ахуйн салбар болон эдийн засагт ихээхэн эрсдэл учрууллаа. Хөдөө аж ахуй нь уул уурхайн дараа орох томоохон салбар бөгөөд мал аж ахуйн салбар нь нийт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн ойролцоогоор 90 хувийг бүрдүүлдэг. Уур амьсгалын өөрчлөлт эрчимжихийн хэрээр зудын эдийн засгийн зардал нэмэгдэж,  төрийн бодлого боловсруулагчид мал аж ахуйн салбар болон хөдөөгийн амьжиргааг хамгаалах томоохон сорилттой тулгарч байна. Энэхүү судалгаа нь зудын нөлөөг макро болон микро түвшинд эдийн засагт учруулах үр нөлөөг тодруулахад чиглэлээ.

Доорх линк дээр дарж судалгаатай дэлгэрэнгүй танилцана уу.

https://www.carecinstitute.org/publications/carec-institutes-quarterly-economic-monitor-no-19/ 

Хуваалцах: Share Twitt