Байгалийн баялаг ихтэй Монгол улсын орлогын тэгш бус байдал 2007–2022 оны хооронд мэдэгдэхүйцээр буурсан буюу Жини коэффициент 0.44-өөс 0.32 болж багассан. Энэхүү судалгаагаар улсын хэмжээнд төлөөлөх чадвартай Өрхийн Нийгэм, Эдийн Засгийн Судалгааны микро өгөгдлийг ашиглан өрхийн зарцуулах боломжтой орлогыг (хөрөнгөөс тооцсон хэрэглээ багтсан) шинжилж, орлогын тэгш бус байдал буурахад нөлөөлсөн микро эдийн засгийн хүчин зүйлсийг илрүүлэхийн тулд Shapley value-based regression decomposition аргыг хэрэглэлээ. Сүүлийн 15 жилийн хугацаанд тэгш бус байдал мэдэгдэхүйц буурахад хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлт бус, харин өргөн хүрээтэй хөрөнгийн хуримтлал, ялангуяа хот суурин газрын орон сууцжилт болон мал сүргийн тоо толгой нэмэгдсэн нь голчлон нөлөөлжээ. Уул уурхайн орлогоор санхүүжсэн шууд шилжүүлгийн хэмжээ өссөн нь энэхүү бууралтыг улам бэхжүүлсэн байна. Энэхүү судалгааны үр дүн нь байгалийн баялагт түшиглэсэн эдийн засагт тэгш бус байдлыг тогтвортой бууруулахад хөрөнгийн хуримтлалыг дэмжих бодлого, зорилтот бүлэгт оновчтой чиглэсэн шилжүүлэг, хүмүүн капиталын хүртээмжтэй хөгжлийг хослуулах шаардлагатайг харуулж байна.
Доорх линк дээр дарж судалгаатай дэлгэрэнгүй танилцана уу:
https://www.worldscientific.
mn
en