Монгол улс дахь тэгш бус байдлын бууралт: Орлогын эх үүсвэрийн дэлгэрэнгүй шинжилгээ

Зохиогч: З. Манлайбаатар

Хэвлэн нийтэлсэн: Wiley-Blackwell

Баримтын хэл: Англи

Түлхүүр үгс: өрхийн орлогын бүрэлдэхүүн, орлогын тэгш бус байдал, орлогын эх үүсвэрийн задлан шинжилгээ

Огноо: 2026-05-28

Монгол Улсын орлогын тэгш бус байдал 2002-2024 оны хооронд мэдэгдэхүйц буурсан. Ийнхүү буурахад эдийн засгийн бүтцийн шилжилт, хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлт, өрхийн орлогын бүрэлдэхүүний өөрчлөлт голлон нөлөөлжээ. Өрхийн орлогын эх үүсвэрийн задаргааны шинжилгээгээр өрхийн орлогод хувиараа хөдөлмөр эрхлэлт болон хөдөө аж ахуйн орлогын эзлэх хувь буурсан нь тэгш бус байдлыг бууруулах гол суваг болсон болжээ. Харин цалингийн орлогын төвлөрөл буурсан ч өрхийн орлогод цалингийн эзлэх хувь өссөн нь тэгш бус байдлыг нэмэгдүүлэх нөлөө үзүүлжээ. Мөн уул уурхай, худалдаа, санхүүгийн салбарын ажил эрхлэлт нэмэгдэж, нийгмийн халамжийн хөтөлбөрүүд, тэр дундаа хүүхдийн мөнгө хөтөлбөр тэлсэн нь тэгш бус байдал буурахад зохих нөлөө үзүүлжээ. Ковид-19 цар тахлын үеийн шилжүүлгүүд энэ нөлөөг улам нэмэгдүүлжээ. Гэсэн хэдий ч бүс нутгийн ялгаа, малчин өрхүүдийн эмзэг байдал хадгалагдсаар байна. Эдгээр үр дүн нь уул уурхайд түшиглэсэн хөгжиж буй оронд хөдөлмөрийн зах зээл, нийгмийн халамжийн бодлогыг зорилтот бүлэгт илүү чиглүүлэх, хөдөөгийн амьжиргааны тогтвортой байдлыг хангахын чухлыг харуулж байна.

Доорх линк дээр дарж судалгаатай дэлгэрэнгүй танилцана уу:

https://doi.org/10.1111/asej.70021

Хуваалцах: Share Twitt