Жонш нь хими, металлург болон бусад аж үйлдвэрт ашиглагддаг нэг гол түүхий эд бөгөөд дэлхийн олон орны чухал ашигт малтмалын (critical minerals) жагсаалтад багтдаг. Хэрэглээ нь тасралтгүй өсөн нэмэгдэж буй уг түүхий эдийн дэлхийн зах зээл дах гол тоглогчдын нэгд Монгол Улс тооцогдож байна. Хэдийгээр манай улсад сүүлийн жилүүдэд жоншны олборлолт, экспортын үйл ажиллагаа сэргэж байгаа боловч баяжуулалтын түвшин бага, жоншны салбараас төсөвт төвлөрүүлэх татварын орлого хангалтгүй байгаа юм. Жишээлбэл, 2023 оны байдлаар жоншны салбар нь тус улсын нийт экспортын 1.8%-ийг гаргасан боловч улсын төсвийн орлогын дөнгөж 0.2%-ийг бүрдүүлжээ.
Гэсэн хэдий ч тус салбарын зах зээлийн нөхцөл байдал, цаашид хөгжиж өргөжих боломжийн талаар судалгаа хомс байгаа юм. Иймд энэхүү судалгааны ажлаар эдгээр асуудлыг тодруулж, жоншны зах зээлийн гадаад, дотоод дүр зургийг тоймлохыг зорилоо.
Тус судалгааны ажил нь "Монгол орны хайлуур жонш: Ордын геологи, минералоги, боловсруулалтын технологиуд, зах зээлийн судалгаа" олон зохиогчтой номын 5-р бүлэг бөгөөд доорх линк дээр дарж судалгаатай дэлгэрэнгүй танилцана уу:
https://doi.org/10.25928/3ej3-q567
Татаж авах: https://download.bgr.de/zsn/204694/204694_01.pdf
mn
en