Library

Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал Малчдын амьжиргаа ба уур амьсгалын өөрчлөлт

Зохиогч: Азийн Хөгжлийн Банк, Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Яам

Хэвлэн нийтэлсэн: Азийн Хөгжлийн Банк

Хэл:

Түлхүүр үгс: Уур амьсгалын өөрчлөлт, Монгол улс, Азийн хөгжлийн банк, Мал Аж ахуй, Бэлчээр, Хүлэмжийн хий, Мал аж ахуйн менежмент

Огноо: 2014-02-01

Сүүлийн хэдэн арван жилд бороо хур татарч, дулаарал нээгдэж буйг малчид мэдэрч байгаа билээ. Өвөл, намрын хур тунадас (цас, бороо) үл ялиг нэмэгдэж байна. Хавар цас эрт хайлах болсон. Өвлийн дундаж температур зуны улирлын дунджаас илүү өсөн, зуны халууны үргэлжлэх хугацаа ялангуяа Монголын баруун бүсэд уртаслаа. Өвлийн хүйтний үргэлжлэх хугацаа ялангуяа говийн бүсэд урт болжээ. Уур амьсгалын эдгээр бүх өөрчлөлтүүд нь байгаль орчин, бэлчээр, мал аж ахуй, хүмүүст нөлөө үзүүлсээр байна.Энэхүү товхимлоор экосистем болон хүмүүсийн амьжиргаанд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөөлөл, түүний шалтгааныг малчдад болон олон түмэнд тайлбарлахыг эрэлхийлсэн юм. Монголын Засгийн газраас баталсан Монгол мал хөтөлбөр, Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөрөөр дамжуулан хүлэмжийн хийн нөлөөллийн эсрэг хийгдэж болох үйл ажиллагааны суурь үйл явцыг тайлбарлав. Мөн уур амьсгалын нөлөө ялангуяа аж амьдралд үзүүлэх сөрөг нөлөөлөлд малчид, орон нутгийн иргэд дасан зохицоход нь тустай үйл ажиллагаа, арга туршлагыг энэхүү товхимолд тусгалаа. Мөн малчид болон орон нутгийн иргэд, хамт олонд талхлагдсан бэлчээр, мал аж

ахуйгаас ялгарах хүлэмжийг хийг хэрхэн бууруулахыг тайлбарлахын зэрэгцээ ҮОТХХБА болон нүүрстөрөгчийн сайн дурын зах зээлийн тогтвортой туршлагыг нэвтрүүлэн санхүүгийн хувьд хөхиүлэн дэмжих шинэ арга хэмжээ авах боломжийн талаар авч үзсэн. Тогтвортой бэлчээрийн менежментийн хамтын төлөвлөлт, хэрэгжүүлэлт нь уур амьсгалын өөрчлөлтөнд уян хатан байж чадах хамт олныг бүрдүүлэх үндэс суурь мөн.

Хуваалцах: Share Twitt Share

Шинэ мэдээ, мэдээлэл

Манай харилцагчид