"Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага-2018” хурал амжилттай боллоо.

Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн (ERI), Монголбанк, МУИС хамтран “Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа  Тус хуралд эдийн засаг, санхүүгийн салбарын бодлого боловсруулагчид, судлаачид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, оюутнууд болон хувийн хэвшлийн төлөөллийн нийт 800 гаруй хүн оролцсон нь хурлын цар хүрээ, ач холбогдол нэмэгдсэнийг илэрхийлж байна.

Хуралд ЭЗСЭШХ, Монголбанк, МУИС, Гэрэгэ Партнерс зэрэг байгууллагуудын судлаачид нийт 16 багц судалгаа танилцуулсан. Илтгэлүүдийг хүлээн авна уу.

# TOPIC PPt
1 Байгалийн баялагтай эдийн засаг дахь мөнгөний болон макро зохистой  харьцааны бодлогын нөлөө: Монголын жишээн дээр

2 Экспортын төрөлжилт ба эдийн засгийн өсөлт
3 Экспортыг дэмжих хөтөлбөрийн нөлөөллийн үнэлгээ
4 Мега төсөл: олон улсын туршлага, Монгол Улсын одоогийн нөхцөл байдал, эдийн засагт үзүүлэх нөлөө
5 Бэлчээрийн доройтол ба малын хөлийн татварын нөлөө
6 DMA аргыг ашиглан инфляцыг таамаглах нь
7 Уул уурхайн хөгжил орон нутгийн иргэдийн амьжиргаанд нөлөөлөх нь
8 Орон сууцны зээлийн бодлогын эдийн засагт үзүүлэх нөлөө
9 Монгол Улс дах гадаадын шууд хөрөнгө оруулалт
10 Уул уурхайн хөгжлийн стратеги
11 Уул уурхайн салбараас орох орлогын удирдлага
12 Уул уурхайн салбарын маркетинг, худалдаа
13 Үнэ өөрчлөгдөх дундаж хугацааг тооцох нь
14 Төсвийн бодлогын арга хэмжээнүүдийн Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх нөлөө
15 Төсвийн хумих бодлогын эдийн засагт үзүүлэх нөлөөг CGE загвараар үнэлэх нь
16 Шатахууны үнийн өсөлтийн эдийн засаг дахь нөлөөг CGE загвараар үнэлэх нь

 

Хуваалцах: Share Twitt Share