Ажлын зар: Судлаач

Ажлын зар: Судлаач

Судлаач /Үндсэн ажилтан/

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Тоон мэдээлэл боловсруулж, дүн шинжилгээ хийх; 
  • Судалгааны арга зүй бэлтгэх, судалгааны санал боловсруулах;
  • Судалгааны үр дүнгийн тайлан, танилцуулга бэлтгэх;

Тавигдах шаардлага

  • Судалгаа шинжилгээ хийх сонирхолтой байх;
  • Эдийн засаг мэргэжлийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх, эсвэл төгсөх курсийн оюутан байх;
  • Статистик, эконометрикийн болон бусад программын мэдлэгтэй байх;
  • Англи хэлний дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй;

Манай давуу талууд:

  • Залуу судлаачдыг дэмжиж, чиглүүлж ажиллах, өсөн дэвжих орчноор, боломжоор хангах нь манай байгууллагын баримталдаг үндсэн зарчим юм.
  • Манай залуу судлаачид доктор болон магистрын өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөрт хүчтэй өрсөлдөн дэлхийн нэр хүндтэй их сургуулиудад суралцаж байна. АНУ, Канад, Унгар, Австри, Австрали, Герман зэрэг улсуудад доктор болон магистрын сургалтад амжилтай суралцаж байгаа нь бидний бахархал юм.
  • Бидний судалгаанууд Монголын эдийн засгийн, түүний талаар баримтлах бодлогын олон чухал, нарийн асуудлуудыг хөнддөг тул судлаачид маань арга зүйн болоод Монголын эдийн засгийн талаар гүнзгий мэдлэг, чадварыг олж авдаг.
  • Манай залуу судлаачдын цалин Монголбанкны харгалзах судлаачийн цалинтай дүйцдэг.

 

Тус ажлын байрыг сонирхож байвал дүнгийн хуудас болон CV танилцуулга contact@eri.mn руу илгээнэ үү.

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Хуваалцах: Share Twitt Share

Шинэ мэдээ, мэдээлэл

Манай харилцагчид