Олон Улсын Валютын Сангийн семинар[4-р сарын 11-нд]

Сайн байцгаана уу,

ОУВС-ийн Монголыг хариуцсан ажлын хэсэг Монголын эдийн засгийн өнөөгийн болон ойрын төлөв байдалд дүн шинжилгээ хийх зорилгоор Улаанбаатар хотноо ирж Монголбанк, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам болон бусад холбогдох байгууллагуудтай ажиллаж байна.

Энэ завшааныг ашиглан МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, оюутнуудтай уулзаж, "Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, хөрш Хятад улсын эдийн засгийн төлөв байдал" сэдвээр лекц уншиж, харилцан санал солилцох юм.

Семинар 2013 оны 4-р сарын 11-ний Пүрэв гарагийн 16.00-17.30 цагийн хооронд МУИС-ийн 5-р байрны 605 тоотод болох тул та бүхэн өргөнөөр оролцоно уу.

Хуваалцах: Share Twitt Share