Тэтгэлэгт судалгааны хөтөлбөрийн эхний ээлжийн шалгаруулалт

МУИС-ийн ЭЗС-ийн дэргэдэх Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн (ERI), Мэрилэндын их сургуулийн IRIS төвтэй хамтарсан Дэлхийн банкны санхүүжилттэй судалгааны тэтгэлэгт судалгааны хөтөлбөрийн шалгаруулалтад бие даасан судлаачдыг оролцохыг урьж байна.
Энэ удаа дараах сэдвүүдийг зарлаж байна.
    Монгол дах хүн ам зүйн өөрчлөлт ба нийгмийн хамгааллын тогтолцоо
    Хүлээгдэж буй их хэмжээний хөрөнгийн урсгал болоод хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон уул уурхай, аж үйлдвэрийн төслүүдээс үүдэлтэй Монгол улсын “Голланд өвчин”-д нэрвэгдэх эрсдлийн үнэлгээ
    Макро эдийн засгийн эрсдлүүд ба тэдгээрийг багасгах арга замууд
    Монгол улс дах төрийн хариуцлагын тогтолцоонд үнэлэлт өгөх нь
    Жижиг, дунд бизнесийн хөгжил: Эдийн засгийн огцом өсөлт бүх төрлийн бизнест ээлтэй юу?
    Монгол улсын бүрэн дунд боловсролын дараах сургалтын системийн шинжилгээ

Хуваалцах: Share Twitt Share