“Ерөнхий Тэнцвэрийн Загварчлал” сургалт семинар.

Эдийн Засгийн Судалгаа Эрдэм Шинжилгээний Хүрээлэн 2013 оны 10 дугаар сарын 14-16 -ны хооронд “Ерөнхий Тэнцвэрийн Загварчлал”(CGE) сургалт семинар зохион байгуулах гэж байна.

Энэхүү сургалтын зорилго нь CGE загвартай танилцуулж, уг загварыг ашиглан аливаа эдийн засгийн бодлогын  үр нөлөөг үнэлэх чадвар эзэмшүүлэхэд оршино.

CGE нь эдийн засгийн гадаад, дотоод хүчин зүйлсийн гэнэтийн өөрчлөлтийн макро эдийн засаг дахь шууд ба шууд бус нөлөөг нарийвчлан үнэлэх, бодлогын хувилбаруудыг харьцуулах, эдийн засгийн урт хугацааны таамаглал дэвшүүлэхэд өргөн хэрэглэгддэг загвар юм.

Сургалтын талаар асууж тодруулах зүйл байвал бидэнтэй contact@eri.mn хаягаар болон 11-353470 утсаар холбогдоно уу.

Хуваалцах: Share Twitt Share