ERI цуврал судалгааны 3 дахь хэвлэл гарлаа.

Эдийн Засгийн Судалгаа Эрдэм Шинжилгээний Хүрээлэн /ERI/ судалгааны ажлынхаа эмхтгэлийн гурав дахь дугаарыг хэвлэн гаргалаа. Энэ удаагийн дугаарт дараах эрдэм шинжилгээний бүтээлүүд нийтлэгдсэн.

- Г.Рагчаасүрэн "Төсвийн Тогтвортой Байдлын Тухай Хуулийн нөлөө"(ТТБТХ)

- Ц.Батсүх Д.Түвшинжаргал,П.Авралт-од"Мөнгөний бодлогын үндсэн зорилго:Валютын ханш уу,инфляц уу ?"

- Б.Алтанцэцэг, Д.Баярмаа "Монгол улсын ажиллах хүчний оролцооны түвшин ба цалин"

Уг судалгаанууд англи хэл дээр бичигдсэн, мэргэжлийн өндөр түвшний хөндлөнгийн хяналтаар шүүгдсэн бүтээлүүд юм. Тус сэтгүүлд хэвлэгдсэн эдгээр болоод бусад эрдэм шинжилгээний өгүүллийг цахим хэлбэрээр www.eri.mn хуудаснаас татаж авах боломжтой.

Тус сэтгүүлд хэвлэгдсэн бүтээлүүд цаашид бусад эрдэм шинжилгээний сэтгүүл болон мэргэжлийн ном, гарын авлагуудад хэвлэгдэх тал дээр бид дэмжиж ажиллана.

Бидний энэхүү цуврал сэтгүүлд судлаач та бүгдийн үнэт санал, зөвлөмж нэн хэрэгтэй тул бид хүлээн авахдаа баяртай байх болно.

Хуваалцах: Share Twitt Share