ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ИНДЕКС (2015-05 САР)

2015 оны 05-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцуулж байна.

Тус судалгаагаар ОСҮИ 05-р сард 16.8 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.2 хувь өссөн үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -1.8 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -5.4 хувиар буурчээ.

Шинэ орон сууцны үнийн индекс 26.7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.4 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үеэс -0.03 хувиар буурч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 0.5 хувиар өссөн байна.

Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 10.0 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.6 хувиар, оны эхэн үеэс -5.3, өнгөрсөн оны мөн үеэс -9.8 хувиар буурсан үзүүлэлт юм.

Хуваалцах: Share Twitt Share